Монголчууд сүржигнүүр. Барилдахаасаа таахалзана гэдэг шиг. Хэвлэлээр баахан хөөсөрсөн сурталчилгаа явуулж, тэр хөөс нь буухаар өмнөх хөрсөн дээрээ л буудаг. Урьснаас нь ирэх гадаадын хөрөнгө оруулагчдын тоо жилээс жилд цөөрч, төр, засгийн оролцоо нь суларсан ийм л Эдийн Засгийн Форумыг сүүлийн хэдэн жилд үдлээ. Нөгөө л Хасын гэх овогтой Ганхуяг зохион байгуулж, МХАҮТ оролцож байна.
Танхимын дарга Лхагважав төр засгийн удирдлагыг Эдийн Засгийн Форумд оролцохгүй аваас бизнесмэнүүдээ аваад одно шүү гэж "айлгах, сүрдүүлэх, тунихын" завсар үг хавчуулаад шидлээ. Тэгэхээр Монголын Төр, Засаг бас л сулхан хандаж байх магадлал хэвээр ажээ. Хуримтлагдсан асуудлаа форумаар хэлэлцэж шийднэ гэсэн уриаг зохион байгуулагч Ганхуяг гаргаж буй ч эцсийн дүн хаашаа эргэхийг хэлж мэдэх хүн алга. Алдагдсан эдийн засгийн боломжоо хэрхэн нөхөх, эдийн засгийн хөгжлийн бодлого нь тодорхой бус нөхцөлд эдийн засгаа хэрхэн сэргээх талаар хэлэлцлээ ч амжилтанд хүрнэ гэхэд бэрхшээлтэй.
Ц.ХИШГЭЭ