БИД УРАЛДСААР Л...

2018-05-21  

Гэхдээ хөгжлийн төлөө биш цэнгэлийн төлөө уралдсаар. Дуулж уралдана, барилдаж уралдана, унасан мориороо бүү хэл авсан авгай, албан тушаал, хэтэвчтэй мөнгөөрөө уралдана. Хөнгөн зугаа, тэрхэн агшны цэнгэлд автан найрлан суух миний ард түмэн амгалангийн хаалгийг эгнэгт татсан мэт андууралд төөрсөөр...

Нийгмийн шилжилтийн үед "Амьдралд мөнгө хүрэхгүй хэр нь архи уухаар л мөнгө олдоод байх юм" гэж ярьж явсан авьяаслаг хүмүүс өнөөдөр уусан архиндаа живчихсэн шиг улс орноо өөд татах гэхээр мөнгө олдохгүй, дуулж хуурдаж, уралдаж цэнгэх гэхээр л ивээн тэтгэгчид нь хэдэн зуун саяар нь мөнгө цацсаар өнөө бид цэнгэлийнхээ дунд живэх нь ээ.

Ядаж л техник технологийн эрин зуунд хийж бүтээхийг зорьж яваа залуу зохион бүтээгч, инженерүүд, сэтгэгчдээ ингэж дэмжиж, ингэж уралдуулбал ёстой л хэн ялах вэ монгол ялах байх даа. Өмнөх нийгмийн үед урлагийг үзэл суртлын зэвсэг болгож, бүх нийтийг соён гэгээрүүлэхэд чиглүүлж байсан. Энэ бодлого үр дүнгээ өгч сэтгэлд хоногшсон олон кино дэлгэцэнд амилж тэдгээрээр дамжуулан ядаж л бүх нийтээр бичиг үсэгтэн болж, эрүүлийг хүсэн эмнэлэгийг шүтэгчид болж, асар олон ухамсрын хувьсгал явагдаж, хуучны бурангуйг халж чадсан. Төр засаг минь одоо энэ урлагийнхнаа, киночдоо зэвсэг болгоод ч гэсэн дэмжээд, ашиглаад өгөөч. Бор зүрхээрээ галаа манаж яваа, хүсэл мөрөөдөлдөө үнэнч ийм л хүмүүсээ дэмжмээр, уралдуулмаар, тийм л бүтээлийг хотлоороо шүүн тунгааж үзмээр байх юм.

Цэнгэлийн төлөө биш хөгжлийн төлөө уралдмаар байх юм.

 

 

 

Б.САРАНТУЯА / ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ /

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?