БӨХЧҮҮД, БӨХ СОНИРХОГЧИД МУХАРДАЖ, СПОРТЫН ОРДОН РУУ НҮҮЖЭЭ

2018-05-21  

Бөхчүүд хэл амаа ололцохоо больсон бололтой. Аль аль тал нь буулт хийлээ гэх мэдээлэл тарах боловч, амьдрал дээрээ " тулсан " хэвээр. Бөхийн өргөөнд төлөвлөгдсөн олон барилдаан, уран бүтээлчдийн тоглолт тасрав. Түүний хариуцлагыг хэнээс нэхэхээ ч мэдэхээ больжээ. Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболд хэрүүл, маргаанаа зогсоож, эвлэрч чадахгүй бол Бөхийн Өргөөг улсын өмчид эргүүлэн татна гэдгээ ч мэдэгдсэн.

Түүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн ч, эвлэрсэн, эвлэрэх шинж тэмдэг алга. Аргаа барсан бөхчүүд Хөвсгөл аймгаас төрсөн Цэвээнравдан, Дамдин, Бээжин аваргад хүндэтгэл үзүүлэх хүчит 128 бөхийн барилдааныг Спортын ордонд хийлээ. Суудал цөөн, шаландаа дэвссэн хивсэнцэр нь жижигдсэн зэрэг нь асуудал дагууллаа. Наадам болоход нэг сар гарны л хугацаа үлдлээ.Бөхийн өргөөгөө ингэж дангинатал цоожлоод байж боломгүй. 

 

Э.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?