МОНГОЛ ОРОН АЗ ЖАРГАЛГҮЙ ОРОН

2018-05-22  

Улс орон бүрийг аз жаргалын индексээр шалгаруулдаг. Энэ үзүүлэлтээр Монгол улс 140 орноос сүүлээсээ айргийн тавд багтсан байна. Энэ бол иргэдийн амьжиргаа, эдийн засгийн түвшин, улс төрийн сонголт, маргаашдаа итгэх итгэл зэрэг үзүүлэлтээс бүрддэг.

Тэгвэл хамгийн гол үзүүлэлтээр Монгол улс дэлхийн орнуудын сүүлийг мушгихад ойрхон байна. "Монгол бол газрын хөрсөн дороо маш их баян орон. Энэ үзүүлэлтээр дэлхийд 20-д ордог. Газар дээрээ өөрөө үрждэг мал аж ахуйтай. Дөнгөж 3-хан сая хүн амтай. Асар уудам газар нутагтай. Гэхдээ энэ улсын эдийн засаг нь элгээрээ хэвтсэн. Ард иргэд ядуурсан" гэж өрнөдийн хэвлэлд бичиж байна.

Тэгвэл 3 сая монгол хүний 1 сая нь нэн ядуу, дахиад нэг сая нь ядуучуудын эгнээ хүү гулсаж байна. Дөнгөж 30 гэр бүл аз жаргалаар бялхаж, 60 мянган гэр бүл чинээлэг амьдарч байна. Харин хүн амын дийлэнх болсон 570 мянган гэр бүл маргаашдаа итгэл муутай, бүрхэг амьдарч буй нь Монгол улсыг "Аз жаргалгүй улс орны" сүүл мушгихад хүргэжээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ёооооо:угаасаа ш д 2018-05-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?