ХОВД АЙМГИЙН НИЙТ НУТГААР ӨВС УРГАМЛЫН ГАРЦ ТААРУУ БАЙНА

2018-05-23  

Ховд аймгийн нутгаар энэ оны 4, 5 дугаар сард олон удаа хүчтэй шороон шуурга шуурч, хур чийггүй байснаас өвс ургамлын гарц тааруу байна. Зарим гол ус бүхий Ховд гол, Хар ус нуур, Буянт, Булган голын хөндий нутгуудаар зүлэг ногоо бага зэрэг өнгө зассан бол, ууландаа ширхэг ч өвс цухуйгаагүй байна. Өнгөрсөн жилийн нөөцөлсөн жаахан өвс, хадлангаараа хахир хаврыг давж байгаа тухай зарим малчид хэллээ.

Өнгөрсөн жилийн зун, намар Ховд аймгийн нутгийн 90 хувь гантай байсан бол энэ жил 5,6,7,8 дугаар сард орох хур тунадасны хэмжээ бага, хэт хуурайшилттай, ган зуд дахин давтагдаж болзошгүй гэж аймгийн Ус, цаг  уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Энхзаяа мэдээллээ.  
 
Ховд аймгийн нутгаар өнгөрөгч арав хоногт салхины их хурд Зэрэг 28м/с, Ховд 24 м/с Мөнххайрхан Мөст суманд 22 м/с, Жаргалант, Манхан сумдад 19м/с, Чандмань, Дарви сумдад 18м/с, Булган 17 м/с,Дөргөн,Цэцэг сумлад 16м/с хүрч  шороон шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 12-14  м/с салхитай байлаа. Өнөөдрийн байдлаар гэхэд хүйтэн салхитай,хүмүүс хавар намрын хувцаснаас салаагүй байна.
 
Ургамлын ургалтын байдлыг үзвэл салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага шөнөдөө сэрүүн хонож байгаагаас ургамлын ургах хугацаа оройтож, ургалт удааширалтай байна. Үетэн ургамал болох хялгана, таана, шарилжийн төрлийн ургамал цухуйх төдий байна.
 
Тус аймгийн Зэрэг, Жаргалант, Чандмань, Дарви, Дөргөн, Эрдэнэбүрэн, Мянгад, Булган, Үенч, Алтай сумуудаар ургамал цухуйсан 0-3 см өндөр, Мөст, Цэцэг Ховд сумдын нутгаар ургамал цухуйгаагүй. Ихэнх нутгаар ургамлын ургалтын байдал муу, дунд гэсэн үнэлгээтэй байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?