ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭВ

2018-05-23  

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн (2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр) Дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв. 

Тус хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Мөнх-Эрдэнэ болон Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч болохоор заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?