CONTROL.MN ГЭЖ ХЭН ХЭН БЭ?

2016-04-03  

Ингэж олон хүн асууж байна. “Ард чинь хэн байгаа вэ?” гэж бүр ч олон хүн сонирхож байна. Юуны өмнө энэ асуултад хариулах нь зөв болов уу. Бидний ард нуугдаж, далдаас чиглүүлж, нийтлэлийн бодлогод нөлөөлөх улс төр, эдийн засгийн бүлэглэл огт байхгүй.

CONTROL.MN ЯАГААД ҮҮСЭВ?

СONTROL.MN мэдээллийн сайт цаг үеийн шаардлагаар төрсөн. Монголын дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийн эзэд болон улс төр, бизнесийн бүлэгт үйлчилдэг нь ил болсон. Эзэд нь улс төрч- бизнесмен. Тэд сэтгүүл зүйг хааш нь залж буйг хэлэх шаардлагагүй. Үлдсэн хэсгийн дийлэнх нь хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй улс төр бизнесийн бүлгийн захиалгаар ажиллах болсон. Ийм бохир орчин Монголын сэтгүүл зүйг нэлэнхүйд нь нөмөрсөн.

Монголд бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл олноор устаж, сэтгүүлчид нь бодит үнэнийг бичих талбаргүй болж буй нь CONTROL.MN мэдээллийн сайтыг үүсгэн байгуулах гол түлхэц болсон. Иргэд, хүн ардад үнэн бодит мэдээллийг дуулгадаг, хэнд ч худалдагдахгүй, хэнтэй ч хаалтын гэрээ хийхгүй ийм л мэдээллийн хэрэгслийг нэг ч болов тоогоор нэмье гэж зүтгэлээ. Захиалгат сэтгүүл зүйг биш, бодит сэтгүүл зүйг хөгжүүлэхээр цөөн сэтгүүлчид санал нэгдсэн нь CONTROL.MN-ийн суурь боллоо. Бид нэг л зүйлд итгэж байгаа.

CONTROL.MN мэдээллийн сайтыг дэмжих, хүрээлэх уншигч, иргэдийн тоо өдрөөс өдөрт өснө гэдэгт итгэлтэй байгаа. Уншигч, иргэдийнхээ хамт "Хяналтыг" тавих цаг ч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. CONTROL.MN ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Яагаад гэвэл, бид эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд биш, эгэл түмэндээ үйлчилнэ. Сэтгүүл зүй хэдий чинээ аялдан дагалдана Нийгэм төдий чинээ уруудан доройтоно.

CONTROL.MN аялдан дагалдахгүй.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
туул:Үнэн зөв мэдээллээр хангах л чухал байгаа шүү. Ажилд нь амжилт 2016-04-03
Нта:Үнэн зүйл хэллээ...Таньд болон танай хамт олонд ажлын амжилт хүсьеэээээ.... 2016-04-03
saraa:Мэдээлэл хэн нэгэнд худалдагдахаараа л худал болж хувирдаг. Энэ байдлыг таслан зогсоохоор шийдсэнд талархан танай хамт олонд ажлын амжилт хүсье 2016-04-03
: A jilt khusei 2016-04-03
Л.Цэрэн-Очир: Танд амжилт хүсье. Нийгмийг элдэв хоосон мэдээ мэдээллээр төөрөгдүүлж байгаа цаг үед Control.mn мэндчилж байгаад талархая. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хамтран зүтгэх нөхөр журмын анд байхыг хүсье. 2016-04-03
Зочин:Уншууртай, тунгаах сэтгэлтэй, олон талаас харж мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа юм шиг харагдаж байна. Аоын баг хамт олонд нь амжилт хүсье. 2016-04-03
tume:mundag chigluulegchtei mundag zorilgotoi hamt olon baina amjilt husie 2016-04-04
jack:Амжилт зөв зүйтэй зүйлийн эхлэл тавигдаж байгаад баяртай байна 2016-04-04
Сүрэн:de Facto-гийн Жаргалсайхан гуай хэлснээр үнэн үг хэлсэн хүнийг гүтгэсэн гээд шоронд хийдэг болж байна даа. Энэ бол ардчилсан зарчмыг гажуудуулж байгаа хэрэг биз дээ. 2016-04-05
N.ENKH -AMAR:Танай хамт олонд амжилт хүсье!Зориг бүхнийг ялна. 2016-08-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?