БӨХЧҮҮД УРЛАГИЙН ТОГЛОЛТ ХИЙНЭ

2018-05-24  

Архангай аймгийн улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд энэ сарын 25-нд “Арын хангайн түрлэг” нэртэй дуун цэнгүүн зохион байгуулахаар болжээ.

Тоглолтонд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга, Ч.Санжаадамба, арслан Д.Мөнх-Эрдэнэ, Р.Пүрэвдагва, гарьд Д.Рагчаа, харцага Г.Батбаяр, М.Бадарч, улсын начин Л.Шинэбаатар, дүү А.З Л.Отгонбаатар, Д.Алтаншагай, В.Мишигдорж, В.Нэргүйбаатар, Ц.Н А.Мөнхболд, С.З А.Ихбаяр зэрэг алдар цолтой бөхчүүд оролцох бол урилгаар А.Ж Д.Самбуу МУГЖ Г.Равдан, Т.Ариунаа, С.Эрдэнэцэцэг, Г.Ариунбаатар, С.Баттулга, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Тайхар нэгдлийн уран бүтээлчид оролцох ажээ.

Тоглолтоос олсон орлогоор барилдаж байгаа бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтанд дэмжлэг үзүүлэх, Архангай аймгаас төрөн гарсан ширэн зодогны ширээс атгаж байсан ч одоо хүнд хэцүү амьдарч байгаа бөхчүүддээ бодит тусламж үзүүлэх юм байна. Сүүлийн жилүүдэд манай улсад хурдацтай тархаж байгаа Дауны синдром, Аутизмтай хүүхдүүдийн нийгмийн харилцаа, бие бялдрын хөгжил, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?