САХИЛ ХҮРТСЭН БИШ ШАЛ ДОРДОВ, БӨХЧҮҮД МААНЬ ...

2018-05-25  

"Бөхчүүдийн маргаан тасардаггүй". Ингэж хэлэхээр бөхчүүд маргаагүй гэнэ. Хоёр гуравхан бөх, тухайлбал Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат хоёр л үймүүлээд байна гэх мэдээллийг нэг тал нь цацчихаад суух юм.

Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бол Бөхийн холбооноос ч, Бөхийн өргөөнөөс ч холдоё гэдгээ илэрхийлсэн гэх аман яриа давхар газар авчээ.

Нөгөө тал нь - Бөхийн өргөөг Бөхийн Холбоонд огт бүртгээгүй байна. Үүнийг тодруулах учиртай. Бөхчүүдийн өмчийг хэн завшив? Сөргөлдсөн хоёр тал эвлэж нэгдэж хуралдана гэж яаж байдаг юм бэ? гэх хариуг ч Баянмөнх аваргын зүгээс хэлж буй.

Хоёр тал нийлж, нэгдэж, мөддөө хуралдахгүй янзтай. Маргааныг таслахаар Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, тамгын газрын даргаараа дамжуулан сөргөлдөгч хоёр талыг тус тусад нь авч уулзсан. Хэдэн жил дамнасан бөхчүүдийн маргааны үндэс нь Бөхийн Холбооны жинхэнэ тэргүүн хэн бэ?, Бөхийн Өргөө хэнийх вэ? гэдэг л асуудал. Үүнийг л шийдэж, тасалж, нэг мөр шийдэхээр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга бөх хүний хувьд ч, төрийн тэргүүний хувьд ч оролцсон гэж харсан.

Үнэндээ маргаан дагуулсан Оюутолгойн гэрээний дэргэд шийдэх цөхөх юмгүй асуудал. Гэтэл байдаггүй, шийдэж чаддаггүй. ЕТГ-ын дарга З.Энхболдоор дамжуулан лүндэнгээ буулгасан. Маргаанаа тасал, эвлэж нэгдэж хурлаа хий, хурлаасаа нэгдсэн нэг шийдвэр гарга. Нэг л тэргүүн, нэгдсэн нэг Цэцийн гишүүд, нэг л гүйцэтгэх захиралтай бол гэж захиргаадсан. Эс бөгөөс нийт санхүүжилтын 80 хувийг улсын төсвөөс гаргасан учир Бөхийн өргөөг буцааж улсын өмчид бүртгэхээ мэдэгдсэн. Арга хэмжээндээ тодорхой хугацаа заасан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бүтэн 30 хоногийг ардаа орхилоо. Маргаан тасардаггүй, эвлэж хуралддаггүй. Шийдэгдсэн, урагшилсан зүйл алга. Ганц л зүйлийг ерөнхийлөгч хийж чадлаа. Тэр Бөхийн холбооны өмч болох Бөхийн өргөөнөөс удирдлагуудыг нь гаргаж, цагдаагийн хяналтан дор Бөхийн өргөөг битүүмжилж авлаа.

Бусад талаар ахиц гарсангүй. Одоо бөхийн өргөө рүү орох гарах, тэнд төлөвлөгдсөн тэмцээн, уралдаан, тоглолтыг бүгдийг цуцалсан. Сахил хүртээд шал дордов гэгч болжээ. Хэрүүл маргаан нь даамжран гүнзгийрсээр, дээр нь бөхчүүд барилдах өөрийн өргөө гэргүй болж хохиров. Дэндүү эмгэнэлтэй биш үү. Бөхчүүдийн каленьдарчилсан барилдаан тасрахад хүрч, аргаа барахдаа Спортын ордны жижигхэн заалыг зорих болов. Зориулалтын бус талбайд барилдах нь бөхчүүдийн ч, үзэгчид, бөхийн хорхойтнуудын эрх ашгийг хохироож байна. Наадмын сорилго барилдаанаа ч Бөхийн өргөөндөө явуулж чадахгүйд хүрчээ. Наадам хаяанд иржээ, гэтэл. Асуудлыг шийдэж чадахгүй, зөнд хаях байсан юм бол хушуу дүрэх шаардлага байсан юм бол уу? гэж асуух үлдлээ.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Булган:Энэ бөхчүүд гэж яасан их хэрүүлч улс байдаг юм вэ. Нэгэнт л сөргөлдсөн бол яаж эвлэрдэг юм гэж Баянмөнх Аварга хэлсэн баых юм.Цаашид эд нартайгаан эвлэрэхгүй гэсэн үгүү.Ингэж болохгүй байхаа.Би нэг төсвийн байгуул****т ажилладаг байж баыгаад л хэрүүл Гардаг.Би ч заримдаан оролцоод ****ан хэрүүл уруул үүсгэж л байсан тэгээд жоохон байж баыгаад л зүгээр Болоод эвлэрдэг.Албан байгуул**** тардаггүй .Ийм л байдаг гэтэл энэ бөхчүүд сөргөлдвөл шууд тэгээд л бүх юм дуу****г юм байна.Энийг би ойлгохгүй байнаа. 2018-05-25
albaker:ORDOS CHINA миний сайн хүн Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг. Би Сүхбаатар хотоос ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаард****тай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан. 2018-05-26
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?