АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН “ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН”, “МХЕГ-ЫН ДҮГНЭЛТ” ХОЁР ӨӨР!

2018-05-30  

Control.mn сайт  5-р сарын 7-ны өдөр “СПИШЛ МАЙНЗ”-ИЙН ТАЛБАЙД АСГАРСАН ЦИАНИТ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРЭЭГҮЙ ГЭЖ МХЕГ ДҮГНЭЖЭЭ” гэсэн гарчигтай мэдээлэл бэлтгэн хүргэсэн билээ.

Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан “шинжилгээний дүн” болон “албан ёсны дүгнэлт” хоёр өөр ойлголт бөгөөд “шинжилгээний дүнг” МХЕГ-ын “дүгнэлт” хэмээн мэдээлэлдээ дурдсан нь мэргэжлийн хувьд алдаа болж байна.

Өөрөөр хэлбэл, МХЕГ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Цагаан цахир”-ын уурхайд цианит асгарсан гэх хэрэг дээр албан ёсны ДҮГНЭЛТ гаргаагүй бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ.

Тиймээс “Цагаан цахир”-ын уурхайд цианит асгарсан асуудал дээр МХЕГ-ын албан ёсны дүнэлт гаргаагүй гэдгийг МХЕГ-аас албан ёсоор онцолж байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Мэргэжлийн хяналтыг тэр чигт нь сонирхолын зөрчилтэй бүлэг дээрэмчин нам дагасан этгээдүүд удирдаж байгаа цагт иргэнийхээ төлөө үйлчилнэ гэж гонжийнжоо. Энэ бол 100% шүү. Ямарч эргэлзээ байхгүй цор ганц үнэн. 2018-06-04
Зочин:Хорвоо ертөнцийн хамаг хог шаарнуудыг олж мэргэжлийн хяналтын байгуул****д шахаж байгаа хүн бол одоогийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга. Цэргүүд нь 500 саяаар нь авлига авч байгаад газар дээрээ баригдана. Нисэх дэх мэргэжлийн хяналт нь гэж зорчигчоос хураасан тарвагаа дарга нь хэлтсийн дарга нартайгаан нийлж хувааж идэж, ажлын байранд архидана. Газар хэлтсийн дарга нар гэж ажил хийдэггүй сул цалинтангууд. Аль ч газар хэлтэст дарга нарын цаг бүртгэл гэж түй ч байхгүй шүү. 60 тэр бумын хамаарал бүхий даргын суудлыг худалдаж авсан нөхдүүд. Н.Цагаанхүүгийн үед хамгийн дур ихтэй авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтэнгүүд тэргүүн хойморт заларч төрийг самууруулж байна. Бүгд бүлхи залгисан юм шиг дуугүй байсаар. Шудрага ёс, хууль дээдлэх зарчим гээч зүйл МХБ-д огт алга. 2018-06-04
Nyamaa:Мэргэжлийн хяналтын байгууллагынхамгийн сүүлд гарсан авлигын шинж чанартай 500 саяын асуудлыг явж явж ерөнхий газрын дарга нь зохион байгуулсан, түүний мөнгө гэж Сэлэнгэ боомтын мэргэжлийн хяналтын дарга асан, Буянт-Ухаагийн хилийн мэргэжлийн хяналтын дарга гэх 2 согтуу толгой ам мэдэн хариуц****тайгаар ярьсан. Дээр дооргүй бүгд авлига ярьдаг нийгэм болж хөөрхий. Зайлуул барьцдаг юм шиг байгаа юм. Ер нь Хилийн мэргэжлийн хяналтын байгуул**** иргэнд үйлчлэхээсээ илүү авлига нэхдэг байгуул**** болж хувирсан. Хамгийн наад захын жишээ импортын мэдэгдэл. 5 сая үнэд орвол 10 сая ч хүрдэг шидтэй цаас. Энэ бүхнийг хилийн газрын дарга г м хэдэн хүн өөөрийн гарын итгэлт хүмүүсээр дамжуулан хийдэг ашигтай бизнес болтлоо өргөжсөн. Зүгээр л гэрээс нь 500 сая гарч ирж байна гээд бод. Одоо зөвшөөрөл өгдөг газар хэн сууж байна? хаанаас ирсэн хэний хүн болох? Ар талыг нь хэн хамгаалж явдаг? Яагаад дахин дахин энэ суудалд залардаг? гэх мэт олон асуудал хөвөрнө. Энэ бүхэн та бүхний нүдэн дээр хөвөрч байгаа энгийн зүйл. Гагцхүү хохирч байгаа нь иргэд. Хэдхэн хүний дунд явагддаг төрийн сандал суудлын наймаа мэргэжлийн хяналтыг тойрсонгүй ээ. 2018-06-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?