“ШҮҮТИЙН ТОХОЙ”-Д ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЖ БАЙСАН "ОНЦГОЙ"-ИЙН АВРАГЧИД ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ

2018-05-31  

Image may contain: cloud, sky, outdoor and nature

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны өндөр уулнаас олстой эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох мэргэжлийн албаны аврагч, тусгай ангийнхан “ШҮҮТИЙН ТОХОЙ”-д дадлага сургууль хийж байгаа. 

Онцгой байдлын ерөнхий газрын нохойн албаны бүрэлдэхүүн Өндөр уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургалт хийж байхдаа өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйтэй таарч амь насыг нь аварсан байна.

Тодруулбал, нохойн албаны дарга, ахлах дэслэгч Ш.Отгонжаргал-аар ахлуулсан 3 алба хаагч 2018 оны 05 дугаар сарын 29-ний 09:40 цагт шуурхай аврах ажиллагааг зохион байгуулсан ба уг  эмэгтэйг а/а Дэлгэрсайхан, а/ч Ц.Нямбаяр д/а Б. Ерөөлт нар аварч холбогдох байгууллагад нь хүлээлгэн өглөө гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?