НУРАНГИАС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙНЭ

2018-06-02  
Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд 05-р сарын 31 ний өдөр газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангид нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

Дадлага сургуульд АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн Вес Фэрэйсон, ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн эрэн хайх, аврах салбарын нийт 26 аврагч хамрагдаж, харилцан туршлага солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.











 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?