“ГОВИЙН ЧОНО-2018” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-06-02  

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна.

Тус дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим аврагч, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын  10 гаруй аврагчтай хамтран зохион байгуулж буй  урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан онолын болон дадлага сургуулиуд үргэлжлэн явагдаж байна.  

Дадлага сургуулиудын үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцсан юм. 



Монгол, Америкийн аврагчид уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлагыг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 60 км зайд Мянгат суманд орших “Ховд” голд зохион байгуулж байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.















 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?