7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАМ ДЭЭР “ХАЯХ” УУ?

2018-06-04  

7 тэрбум төгрөгөөр зэрэгцээ зам барих гэж буй тухай Завхан аймгийн сэтгүүлчид өнөөдөр мэдээллээ. Тодруулбал Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлийн 167км замын ажил саяхан эхэлсэн байна. Уг зам Тосонцэнгэл сумын дөрвөн замын уулзвар гэдэг газраас эхлэн баригдах бөгөөд зургийн дагуу эндээс явбал саяхан баригдаж дууссан Улиастайн шинэ замтай 25 км газар зэрэгцэж баригдахаар байгаа аж. Ийнхүү зэрэгцэн давхих замд 7-10 тэрбум төгрөгийг илүү зарж байгааг тэд мэргэжлийн хүмүүстэй хамтран эдийн засгийн тооцоо гаргажээ. Тиймээс Улаангомын замын эхлэлийг 4 замын уулзвараас биш 15 км-ийн цаанаас буюу Улиастайн замаас эхлүүлбэл 10 км зам хэмнэхээр байгааг хэллээ. Завхан аймгийн сэтгүүлч М.Амарбаяр энэ талаар “Энэ замыг татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгаа. Тиймээс бид замын мэргэжилтнүүдтэй хамтран ийм тооцоо гаргасан. Замын зургийг өөрчиллөө гээд замын зай, байршилд ямар ч өөрчлөлт гарахгүй бөгөөд зөвхөн мөнгө л хэмнэж байгаа юм” гэлээ.  

Уг замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани уг замыг 660 сая юань буюу 250 тэрбум 800 сая орчим төгрөгийн өртгөөр 2 жилийн дотор барихаар 2015 онд концессийн гэрээ хийжээ. Улаангомын зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд талын сумд, Увс аймаг УБ-хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм. Шинээр баригдах 167км зам нь Завханы Нөмрөг, Түдэвтэй, Сонгино сумдыг дайран өнгөрөхөөр тооцоо гарчээ.

Тэд энэ асуудлаа эхний ээлжинд Зам тээврийн сайд Бат-Эрдэнэд энэ саналаа хүргүүлж, цаашлаад Сангийн сайд, Ерөнхий сайдад хандана гэдгээ илэрхийллээ. Ийнхүү 7 тэрбум төгрөгийг хэмнэх эсэх нь сайдын мэдэлд үлдлээ. 

 

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Sda:Barag darga nar ni huleej avku bhada uursduu dundaas ni mungu ideed 2018-06-04
ZOCHIN:ENE ZEELIIG INGHEJ UREN TARAN HIIJ ERGHEJ ASHIGAA UGHEHGUY TUSLUUDED ZARTSUULJ BOLOHGUY SHUU!!! NEMUU URTEG SHINGHEESEN BUTEEGDEHUUN UYLDVERLEH UYLDVERUUDIIG SANHUUJUULEH HEREGTEY 2018-06-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?