МОНГОЛ ХҮҮХДИЙН ХҮСЛИЙН АЛТАН САН НЭЭГДЛЭЭ

2018-06-05  

Их монгол хүүхдийн холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран Эх үрсийн баярыг тохиолдуулан “Эх дэлхийн хүслийг сонордохуй” уриатайгаар улс орон даяар хэрэгжих томоохон төслүүдийнхээ эхлэлийг тавьж Хүсэл өргөх Алтан санг нээж үйл ажиллагаагаа 2018.06.01-ны өдөр олон нийтэд танилцууллаа.

Хүслийн Алтан Санд хүүхэд бүр хүслээ өргөх боломжтой бөгөөд зуны дунд сард Тэргэл Саранд Хүслээ Өргөх их ёслолыг Монголд анх удаа ёс төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хүүхэд бүрийн хүслийг байгаль дэлхийдээ таниулан дархалснаар тэдний ирээдүйг гэрэл гэгээтэй болгох суурийг нь тавьж байгаа хэмээн Их Монгол хүүхдийн холбооны Ерөнхийлөгч Н.Солонгоцацралт хэллээ.

Хүүхдийн хүслийг сонордож, тэдний оролцоог хөгжлийн хөтөлбөртөө багтааснаар үйл ажиллагааны үр өгөөжийг хүүхэд бүр бодитойгоор мэдрэх боломж бүрдэхийг тэрээр тодотгосон юм. Их Монгол хүүхдийн холбоо нь үндэсний язгуур үнэт зүйл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц хүүхдийн байгууллага болохоор зорьж ажиллаж байгаа юм байна. Энэ удаагийн үйл ажиллагаа нь утга учиртай, ач холбогдол өндөр байсныг эцэг эхчүүд ба хүслээ өргөсөн багачууд баяртайгаар хэлж байлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?