“АЛТАЙ-БИДНИЙ НИЙТИЙН ГЭР” ОЛОН УЛСЫН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 15 ДУГААР ХУРАЛДААН ХОВД АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2018-06-07  

Image may contain: 4 people

Алтайн бүс нутгийг тойрон аж төрдөг 4 улсын 6 субъект хамтран байгуулсан “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 15 дугаар хуралдаан өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Тус хуралдаан Ховд аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа БНХАУ, ОХУ, Казахстан улс, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нийт 50 гаруй төлөөллүүд хамтран оролцож байна.

Хуралдааны үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.В.Бердников, ОХУ-ын Алтайн хязгаарын Хууль тогтоох чуулганы орлогч дарга С.Н.Серов, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Их Хурлын байнгын хорооны орлогч дарга Ван Юун Мин, Дорнод Казахстан улсын Бүс нутгийн аялал жуулчлал ба гадаад харилцааны хэлтсийн жуулчны мэдээллийн төвийн захирал Рамазанов Сымбат, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нар мэндчилгээ дэвшүүллээ.

Image may contain: 3 people, people sitting and suit


Image may contain: 7 people, people sitting

Image may contain: 8 people, people sitting and indoor

Image may contain: 7 people, indoor

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?