ХОЁР СОЛОНГОС НЭГДЭХ АСУУДАЛД МАНАЙ УЛС ОЛОН УЛСЫН ЗУУЧЛАГЧ БОЛОХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ

2018-06-07  

Манай улс БНАСУ-тай дипломат харилцаатай болсны 70 жилийн ой энэ жил тохиож буй. Сүүлийн үед хойд солонгосын цөмийн зэвсгийн асуудал газар авч, үүнээс үүдэн хоёр солонгос нэгдэх эсэх асуудал үүсч, үүнд олон улс анхаарлаа хандуулсаар байна. Хэрэв хоёр Солонгос нэгдвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдэг дээр эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл АНУ-ын судлаач, олон улс шинжээч Jenny Town энэ талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр “Би АНУ-ыг бүтнээр нь төлөөлж мэдээж чадахгүй. Гэхдээ АНУ болон Хойд Солонгос хоёрын хамтын ажиллагаа, мөн хоёр Солонгосын нэгдлийн асуудал бидэнд ямар боломж болоод эрсдлийг үүсгэж байгаа талаар тодорхой бодолтой явдаг. Тухайлбал хоёр Солонгосын нэгдэл бол хол байгаа, нэгдлээс өмнө шийдэх олон асуудал байна. Хамгийн эхлээд энх тайвны гэрээ яригдах ёстой. Цаашилбал хоёр улсын өнгө төрх, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүй гээд л олон хүчин зүйлүүд бий. Зургаан сарын өмнөх хоёр солонгосын харилцаа, одоогийн харилцаа хоёр маш их өөрчлөгдсөн. Хэдийгээр эерэг зүйлүүд байгаа ч энэ нь маш эмзэг, хэврэг байгаа. Хэрвээ ямар нэг байдлаар ойлголцолд хүрч чадахгүй бол харилцаа нь өмнөхөөсөө ч муу болох магадлалтай. Газар нутгаасаа гадна үзэл бодлоо нэгтгэх нь маш чухалгэлээ.

Харин энэхүү уулзалтыг зохион байгуулж, асуудалд анхаарч байгаагаа харуулах нь манай улсад ямар ашигтай талаар ерөнхий зохион байгуулагчаас тодрууллаа. Тэрээр Ерөнхий зохион байгуулагч, Дэлхийн энхийн их наадам ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сэрдамба ийнхүү ярисан юм.

“Монгол улс геополитикийн буюу байршлын хувьд ашигтай байрлалтай. Энэ нь зүүн хойд Азийн дөрвөн улсыг тэр чигээр нь хардаг гэсэн үг. Түүнээс гадна эдгээр улсуудтай түүхэн уламжлалаараа ч тэр, эдийн засгийн асуудлаараа ч тэр сайн хөршийн харилцаатай. Одоогийн хоёр Солонгост тулгамдаад байгаа асуудалд манай улс газар зүйн байрлал болон гадаад улс орнуудын дэмжлэгийн хувьд зуучлагч болох магадлал өндөртэй цорын ганц улс. ОУ-ын байгууллагынхан ч үүнийг хэлдэг. Гэвч манай гадаад бодлого төдийлөн сайн биш байна. Тиймээс бид энэ хурлыг зохион байгуулж байгаа юм” гэлээ.

Ийнхүү “Хурцадмал байдлыг намжаан, итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал болж байна. 8 орны 80 гаруй төлөөлөгч хуралдаж буй уг хуралд Өмнөд Солонгос улсаас л гэхэд 25 төлөөлөгч хүрэлцэн иржээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?