МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧИД ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-06-08  

Ховд аймагт зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид хамтран уулнаас, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.



Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газар, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын 50 гаруй аврагч  оролцож, харилцан туршлагаа солилцсон юм.


Энэ удаагийн дадлага сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглан, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа. Дадлага, сургуулийн үйл ажиллагаатай ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцсан юм. 



Туршлага солилцох хамтарсан дадлага сургуулиар алба хаагчид өөрсдийн болон хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлж, гамшиг ослын үед түргэн шуурхай эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэгсдийг авран хамгаалах, аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, Америкийн аврагчид харилцан мэдээлэл солилцлоо.

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?