Ч.МӨНГӨНДАЛАЙ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛНЭ

2018-06-08  

Хэл, яриа, сонсголын бэрхшээлтэй аялагч Ч.Мөнгөндалай өнгөрсөн 3-р сард Мөнхсарьдаг руу ганцаарчилсан авиралт хийгээд ирснийг уншигчид санаж байгаа биз ээ.

Харин Мөнхсарьдагаас амжилттай бууж ирснийхээ дараа тэрээр “Европ тивийн ноён оргил Эльбрусын 5642 метрт авирч, монгол орныхоо нэрийг мандуулахын сацуу хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болдоггүйг дэлхий нийтэд таниулах” мөрөөдөлтэйгээ онцлоод байсан билээ.

Тэгвэл түүний мөрөөдөл биелэх мөч ойртож байгаа ажээ. Учир нь түүний мөрөөдлийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил дэмжиж 2 сая төгрөгийн хандив өгөхөөр болжээ.

Мөн аялагч Ч.Мөнгөндалай Исландын хөгжлийн бэрхшээлтэй аялагч Arturas Kuklis-тэй хамтран Эльбруст гарах мөрөөдлөө биелүүлэхээр болсон байна. Исландын хөгжлийн бэрхшээлтэй аялагч өмнө нь ууланд авирч байсан туршлага байхгүй бөгөөд тэрээр Ч.Мөнгөндалайтай хамтран анх удаа өндөр оргилд гарах ажээ. Аялагчид энэ 7 сард ОХУ-д уулзаад хамтдаа Эльбрусыг зорих юм.

Ч.Мөнгөндалайгийн тооцоолсоор Эльбруст авирахын тулд ойролцоогоор 4 сая орчим төгрөг шаардлагатай бөгөөд одоо түүнд дахин 2 сая орчим төгрөг шаардлагатай гэсэн үг юм. Тиймээс эрхэм уншигч авхай нар “хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болдоггүй” гэдгийг зорилгоо болгон тэмүүлж яваа хэл яриа, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй аялагч Ч.Мөнгөндалайг дэмжихийг хүсвэл түүний Mungundalai Chimedsengee цахим хуудаст хандаж бодит болон сэтгэлийн дэм үзүүлээрэй!

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тг:даатгал энэ тэрээ хийлгэсэн юм болов уу 2018-06-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?