ТӨМӨР ХӨЛӨГТНҮҮД АЙСУЙ

2018-06-08  

Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд Дэлхийн II дугаар дайны дараа Америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглон дур сонирхолдоо нийцсэн шинэ загварын хөнгөн, ганган мотоцикл шинээр бий болгосноор чоппер мотоциклын үүсэл тавигдаж байжээ. Ингээд 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон ба Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьж байв.

Энэ амралтын өдрүүдэд чопперын моторын дуунд нэгдэн савхин хүрмээр гангарсан залуус төмөр хөлгөө хөлөглөн хотын гудамжаар цуваа болон олны нүдийг хужирлах гэж байна. Дөрөв дэх жилдээ Монголын чопперчин ахан дүүс, Ред фалконс ТББ-ууд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны өдөр зохион байгуулна.  

Арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд нээж 790 гаруй мотоциклчид цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдөлнө. Мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдах бол орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, Харангын Лхагва, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой.

Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ-аас 100, БНХАУ-аас 50 мото тамирчид оролцоно. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой ажээ. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадын хамт хөдөлнө.  

Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн газартай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.

д/д

Хугацаа

Зохион байгуулагдах арга хэмжээ

 

2018 оны 06-р сарын 09-ний хөтөлбөр

1

09:00-10:30

Их жанжин Д.Сүхбаатарын талбайд цугларах

2

10:30-11:00

Нээлтийн арга хэмжээ /Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн удирдлагууд оролцоно/

3

11:00-11:30

Урлагийн тоглолт

4

 

11:30-14:00

Мото сонирхогчдын парад

/Сүхбаатарын талбайг нар зөв тойрно. Их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун тийш төв замаараа явж, “Саппоро” худалдааны төв, 3,4 дүгээр хороолол руу өгсөж, “Минж Плаза”-гийн уулзвараар уруудан Баруун 4 зам, төв замаараа явсаар Офицерүүдийн ордон, Баянзүрхийн товчоо, Тэрэлж дэх “Мондэ” амралтыг газар хүртэл явна/

5

13:00-13:20

Тэрэлж дэх “Мондэ” амралтын газрын талбайд оролцогч клубууд байрлана

  1.  

13:20-14:00

Өдрийн хоол

7

14:00-14:20

 

“Мондэ” төвд арга хэмжээ үргэлжилнэ

/Хөтлөгч наадмын тухай товч танилцуулна. Нээлтэд нийслэлийн төлөөлөл оролцоно/

8

14:20-14:40

entertainment хөтөлбөр /Аравт хамтлаг/

9

14:40-15:00

Оролцогч клубуудын танилцуулга

10

15:00-16:00

Үзүүлбэрүүд: /Шилдэг custom, хамгийн холоос ирсэн, гадаадаас ирсэн /ОХУ, БНХАУ, Герман, Энэтхэг/, Хүндэт зочид, Fan-үүдийн тэмцээн, Drift мэндчилгээнүүд/

11

16:00-16:30

Мото уран жолоодлого

12

16:30-17:00

Хүндэд зочид, ахмад мото спорт тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ

13

17:00-17:30

Наадамд оролцсон клубуудэд батламж гардуулах

14

17:30-18:00

“Мото Мисс”, “Мистер” шалгаруулах тэмцээн

15

18:00-21.00

Еntertainment хөтөлбөр

/”Харанга” хамтлаг, Харангын Лхагва, “Жонон” хамтлаг, “Хурд” хамтлаг, “Нисванис” хамтлаг, “Булсара” хамтлаг, “Аравт” хамтлаг, “Empire” хамтлаг, “Аадар” хамтлаг, “Lord” хамтлаг, “Rec on”, “Ice Top”, “Digital”, “Click click boom”, “Rapper Gee”, “Rapper Desant”, “Rapper NMN”, дуучин “Gang”, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, бүжиг, циркийн үзүүлбэрүүд/

16

14:00-21:00

Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ

2018 оны 06-р сарын 10-ны өдрийн хөтөлбөр

17

10.00-14.00

Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ

18

14.00-15.00

Хаалтын арга хэмжээ /

       

 

 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?