ХОВД АЙМГИЙН МАНХАН СУМАНД “ЗАХЧИН ДУУ ХУУР”-ЫН НААДАМ БОЛЛОО

2018-06-12  

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь 13 ястантай. Тиймээс олон ястны өлгий нутаг гэдгээ. Тус аймгийн нийт хүн амын 30 орчим хувийг захчин ястан эзэлж байгаа бөгөөд Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч сумдад захчин ястнууд аж төрөн амьдарч байна. Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс Улсын их хурлын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан “Захчин дуу хуур”-ын наадмыг зохион байгууллаа. 

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат нарын удирдлагууд оролцож уг наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн ардын авьяастанууддаа амжилт хүслээ.







Наадамд  Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастнууд оролцож байна.  Тус наадмыг Захчин ардын уртын дуу, захчин ардын богино, шог хошин магтаар дуу, Ихлийн татлага, Захчин биелгээ, Захчин ардын ерөөл магтаал, Захчин аман яриа, Захчин эрэгтэй, эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн 7 төрлөөр явуулав.

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?