ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2018-06-14  

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааны төслийн тайлангийн хурал өнөөдөр боллоо.

Уг төслийг Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” /Consia Consultants/ компаниас Азийн хөгжлийн банкнаас томилогдсон үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтарч 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд зам тээврийн ослын бүртгэлийн системийг шинэчлэн олон улсын жишигт нийцсэн бүртгэлийн систем, Вэб аппликейшн, Бүртгэлийн аппликейшн, шаардагдах сервер болон Ipad зэрэг тоног хэрэгслийн үзүүлэлтүүдийг боловсруулан нэвтрүүлж, 2 ширхэг сервер, 85 ширхэг Ipad-ыг өнөөдөр Замын цагдаагийн албанд хүлээлгэж өглөө.

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ашиглаж буй программ хангамжид зам тээврийн ослын дагнасан бүртгэлийн систем байхгүй өөрөөр хэлбэл бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй хамтатган бүртгэх байдлаар мэдээ, мэдээлэл боловсруулан ашиглаж байгаа үед зам тээврийн олсын бүртгэлийн сан бидэнд хэрэгтэй, цаг үеэ олсон ажил болсон юм.

Мөн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийг цахим хэлбэрээр хийх боломжтой болсонтой холбоотойгоор 2018 оны 4 дүгээр сараас эхлэн зам тээврийн ослын бүртгэлийн систем болон Ipad ашиглах талаар сургалтыг Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид болон ХСИС-ын багш нар хамрагдсан юм.

Дээрх бүртгэлийн системийг ашиглаж нэвтрүүлсэнээр :

  • Зам тээврийн ослын хар цэг бүрэн тодорхойлогдох-хар цэгийн байрлалыг зөв тогтоож тэдгээрт тохирсон арга хэмжээг авсанаар аюултай цэгүүдэд аюулгүй байдал хангах ажиллагаа хийгдэх,
  • Осол гарсан шалтгаан хэлбэрийг нарийвчлан тодорхойлох- ослын шалтгааныг тогтоосноор тэдгээрт тохирсон арга хэмжээ авах боломж бүрдэж, ослоос хамааралтай үүсэх үр дагавар, хохирлыг бууруулах үр нөлөөтэй, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  • Осол гарсан зам орчинг тодорхойлох- зам орчинг зөв тодорхойлсоноор замын байгууламжийн хийцийг өөрчлөх, осол нас баралт, гэмтэлд хүргэх ямар нөхцөл байдал үүссэнд хариу авах арга хэмжээг тодорхойлох зэрэг чухал ач холбогдолтой юм.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?