ЭНЭ САРЫН 22-НД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИНА

2018-06-19  

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барина гэж Засгийн газраас шийдвэрлэсэн.

Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих үйлдвэрийн ТЭЗҮ-г тус улсын “Engineers India Limited” компани хийж гүйцэтгэжээ. Тиймээс энэ сарын 22-нд шавыг нь тавихаар болсон байна.

Уг ажилтай холбоотойгоор Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайг одоогоор улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд Сайншандаас Алтанширээ хүртэл 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэхээр болжээ.  Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж дуусвал жилд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий дотооддоо үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?