“ОЮУТАН ЦЭРЭГ-2018” СУРГАЛТАНД ХОВД, УВС, БАЯН-ӨЛГИЙ, ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС НИЙТ 150 ОЮУТАН ХАМРАГДАЖ БАЙНА
2018-06-19
Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2014 оны хамтарсан тушаалын дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл 2018 оны “Оюутан цэрэг” сургалтыг 06 дугаар сарын 18-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт зохион байгуулж байна.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтанд хамруулж, цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулж, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой “Оюутан цэрэг-2018” сургалтанд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгаас нийт 150 оюутан хамрагдаж, цэргийн эрдэмд суралцахаар өнөөдөр бэлтгэл сургуульдаа гарлаа.

Баруун таван аймгийн Их, дээд сургуулийн оюутнууд 2016 оноос эхлэн “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдсан бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 450 оюутан хамрагдаж байгаа юм.

Н.ЛХАГВА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна