Английн хувьд сүүлийн ДАШТ-үүдэд тун тааруухан оролцсон. Тиймээс тэднийг түрүүлэх багийн тоонд хэн ч оруулж нэрлэхгүй байлаа.Харин Английн багийн ахлагчийн туузыг 30 хоногийн өмнө зүүсэн Тоттенхемийн Кэйне - Ливерпүүлийг Аваргуудын Лигийн финалд үлдэнэ гэж хэн ч нэрлээгүй.
Харин тэд замдаа томоохон учраа нараа буулгаж финалд шалгарсан. Яг үүнтэй ижил нөхцөл байдал ДАШТ-д давтагдахыг үгүйсгэхгүй гэж хэлсэн. Тэгвэл тэрбээр хэлсэн хүрэх эхний алхмаа амжилттай хийлээ. Харри Кэйнийн 2 гоолын тусламжтайгаар Английн баг чухал эхний 3 оноогоо халаасаллаа.
Д.ЖАРГАЛ