Нүүр   /   Спорт   /   RUSSIA-2018

ОРОСЫН БАГ ХЭСГЭЭ ИТГЭЛТЭЙ ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

2018-06-20  

Оросын шигшээ баг 5:0, 3:1-ээр ДАШТ-д дараалсан ялалт байгууллаа. "Испани" Черышев, "арслан" Дзюба, европод гэрэлтэх ирээдүйн "од" Головин нарын гоцлолтойгоор Оросын шигшээ баг Саудын Араб болон Египтийн багийг хэдэн хэсэгт "тасчин" хаялаа.

Тэднийг дараалан ялалт байгуулна, үзүүштэй тоглолт, гоолын арвин бороо оруулна гэдэгт итгэсэн нэг ч хүн байгаагүй гэхэд л болно. Багийн дасгалжуулагч Черчесов, түүнийг томилсон Спортын сайд Мутько, багийн 23 тоглогчоос өөр хэн ч итгэж байгаагүй. Хөгжөөн дэмжигчид итгэл алдарсан байсан. Тэгвэл Оросын баг хэсгийн сүүлчийн тоглолтоос өмнө хэсгээсээ шалгарах нь тодорхой боллоо. Тэд Уругвайн шигшээг хожих, тэнцэх тохиолдолд хэсгээ тэргүүлнэ.

Шигшээ 16-д үлдэнэ. 2:2 гоол оруулна гэж Жозе Моурино хэлсэн нь онов. Черышёв, Дзюба нар Оросоос Салах Египтээс гоолдов. Нэмэлт гоолыг Египтийн тоглогч өөрийн хаалганд оруулав. Ийнхүү 3:1 -ээр Оросын баг домог мэт яригдаж байсан Салахаар тэргүүлсэн Египтийн багийн өмнө хөндөлсөв. 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?