Нүүр   /   Спорт   /   RUSSIA-2018

ЧЕРЧЕСОВ : ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ӨДӨР БИДНИЙГ ТОСОН ХҮЛЭЭЖ БУЙ

2018-06-20  

-Орос 3:1 Египт. Энэ таны хамгийн аз жаргалтай өдөр үү? гэсэн сурвалжлагчийн асуултад,

-Сэтгэгдэл өндөр, сэтгэл санаа сайхан байна. Гэхдээ хамгийн аз жаргалтай өдөр биднийг тосон хүлээж байгаа гэж итгэж байна гэж Черчесов хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. -Египтийн багт биднийг хожих шаардлага тулгарсан. Тэдэнд довтлохоос өөр арга зам үлдээгүй. Түүнийг нь бид хүсэж байсан. "Хожих хэрэгтэй", "Хүсэх" гэдэг хоёр өөр асуудал. Бидний хүссэнээр тоглолт өрнөсөн. Тэд нэг алдсан, хоёр алдсан. Гурав дахь дээр бид гоолдсон. Хоёрдугаар хагасын эхэнд бидний оруулсан түргэн гоол тэдний тоглолтыг эвдсэн. Тэд үймэрсэн. З дахь гоолын дараа тэд тоглолтоо алдсан. Тоглолт бидний санасан схемээр өрнөсөн. -Одоо Новогорстдоо харьж, багийнхаа хамт нойр авч, сайхан амрахыг л хүсэж байна.

-2 тоглолт, 2 хожил, 8 гоол. Хамгийн олон гоол. Оросын баг Дэлхийн аварга болох уу? гэсэн Германы сэтгүүлчийн асуултанд,

-2 тоглоод, 2 хожоод, 8 гоол оруулбал Дэлхийн аварга болгоно гэсэн бол болох нь. Гэхдээ тийм зүйл байхгүй. Дараагийн тоглолтоо Уругвайтай хийнэ. Энэ бол өмнөх багуудтай зүйрлэх баг биш гэж Оросын дасгалжуулагч Черчесов Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?