Нүүр   /   Спорт   /   RUSSIA-2018

ХОРВАТЫН БАГ ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2018-07-12  

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө өрсөлдөх хоёр дахь багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө Хорват, Английн тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болж, 2:1-ээр Хорватчууд ялалт байгуулснаар “Алтан цом”-ын төлөө анх удаа өрсөлдөхөөр боллоо.

Тоглолт Английн давамгайллаар эхний үед эхэлсэн ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Хорватын багийн ахлагч Лука Модрич Деле Аллиг унагаж, шүүгч Английн талд торгуулийн цохилт өгсөн юм. Тоглолтын тав дахь минутад Киран Триппьер хаалттай цохилтоор Хорватын хаалганд гоол хийж, тоглолтыг 1:0-оор англичууд тэргүүлж эхэлсэн.

Эхний 45 минут 1:0-оор Английн хожлоор өндөрлөсөн. Тоглолтын хоёрдугаар үед Хорватчууд илүү довтолсон тоглолтыг үзүүллээ. Тэдэнд гоол хэрэгтэй байсан учир бүхий л боломжийг ашиглаж байв. Хорватын хагас хамгаалагч Перишич Английн хоёр ч хамгаалагчийг хууран багийнхаа эхний гоол хийж, тоглолт 1:1-ээр тэнцэв.

Энэ гоол 68 дахь минутад орж, Хорватчууд сэргэж эхэлсэн. Тоглолтын үндсэн 90 минут 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт 30 минут сунгалаа. Хорватын довтлогч Марио Манжукич тоглолтын 109 дэх минутад гоол хийж, тооны харьцааг 2:1 болгож чадсан юм. 1998 оны дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын шигшээ баг түүхэндээ анх удаа финалд шалгарч, Францтай аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?