Нүүр   /   Спорт   /   RUSSIA-2018

ФРАНЦ ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2018-07-16  

ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ний алтан медалийн төлөөх тоглолт Франц болон Хорватын шигшээ багуудын хооронд болон өндөрлөлөө. Дэлхийн аварга Францын шигшээ баг өрсөлдөгч Хорватын багийг 4:2 харьцаагаар буулган авч хошой аварга болов.

Тоглолт эхлээд эхний 15 минут Францын талбайд өнгөрсөн. Гэвч Францууд энэ тоглолтод одтой байж 18 дахь минутад эхний гоолыг оруулав. А.Гризманны чөлөөт цохилт Хорватын Марио Манжукичийн толгойд ойн эхний гоол орсон. Тоглолт үргэлжилсээр 28 дахь минутад Хорват чөлөөт цохилт хийхээр болов. Лука Модричийн цохисон бөмбөгийг бужигнаан дундаас Иван Перишич амжилттай болгон тооны харьцааг тэнцүүллээ.

Удаах гоол 38 дахь минутад орсон бөгөөд 11 метрийн цохилтоос А.Гризманн цохилтыг амжилттай болгосон. Хорватын анхны гоолыг оруулсан И.Перишич бөмбөгөнд гар хүрсэн учраас энэхүү цохилт хийгдсэн юм.

Хоёрдугаар хагаст харин Францууд илт сэргэж эхлэв. Францын П.Погба 59, К.Мбаппе 65 дахь минутад хувийн ур чадвараа гайхуулан хоёр гоол хийн 4:1 оор тэргүүлж ирсэн. Хорватын байдал тун хүндэрч ирсэн ч бас нэгэн гоол орох ёстой байж. өөрийн хаалганд гоол хийсэн буруутан М.Манжукич У.Ллорисоос бөмбөгийг нь хулгайлан гоол хийн багтаа сэргэлт авчирлаа. Гэвч үлдсэн хугацаанд гоол орсонгүй. Ингэснээр Францууд дэлхийн хошой аварга хэмээх алдрын эзэд болллоо. Харин Хорватууд 1998 оны хүрэл медалиа мөнгөн медальтайгаа ижилсүүлэв.

ДАШТ-ий шилдэг тоглогчоор Лука Модрич, шилдэг залуу тамирчнаар Клайн Мбаппе, алтан шаахайн эзнээр Харри Кейн нар шалгарсан юм.

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?