Нүүр   /   Спорт   /   RUSSIA-2018

ФРАНЦЫН БАГ 12 ЖИЛИЙН ДАРАА ШИГШЭЭ ТОГЛОЛТОД ШАЛГАРЛАА

2018-07-11  

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийг эхний тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа.

Энэ удаа 1998 оны дэлхийн аварга Францийн шигшээ баг Бельгийн шигшээ багийг 1:0-ээр илүүрхэж  12 жилийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгарсан юм.

Бельги болон Францийн шигшээ багуудын тоглолтын эхний үед “Улаан чөтгөр”-үүд санаалчигыг авч илүү довтолж байв. Ян Вертонгений хүчтэй цохилтыг хаалгач Уго Ллорис хатгаж гаргаж багаа аварсан. Харин Францаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болж буй Клайн Мбаппе сөлөг довтолгоонд хурдтай шилжиж хамгаалагчдыг сандаргаж байсан юм.

Харин хоёрдугаар үед Диде Дшемаар удирдуулсан Францууд тоглолтын санаачилгыг гартаа авсан. Улмаар 51 дэх минутад Антуан Грызманы  гүйцэтгэсэн булангийн цохилтыг Самуэл Умтити мөргөж энэ тоглолтын хожлын гоолыг оруулсан юм.

Тоглолтод Францийн шигшээ 19 гоолын боломж үүсгэсэн бол Бельгийн баг есөн довтолгоо гүйцэтгэжээ.

Хагас шигшээгийн эхний тоглолтын шилдгээр Рафел Варан шалгарсан байна.

 

Д.НЯМАА 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?