Нүүр   /   Спорт   /   RUSSIA-2018

ОРОС ЯАГААД ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-Д ТҮРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

2018-07-06  

Оросын багийн рейтинг суга өссөн. Тэд гараагаа гайхалтай эхэлж, эхний 2 тоглолтонд 8 гоолыг өрсөлдөгчийнхээ хаалганд зоосон бол хөлбөмбөгийн гигант болох Испанийн багтай 1:1 -ээр тэнцэж, торгуулийн цохилтоор тэднийг мулталсан. Тоглогчид нь итгэлтэй цохиж, хаалгач Акинфеев өрсөлдөгчийнхээ хоёр ч цохилтыг хааснаар тэд шилдэг наймад үлдсэн. Дараачийн учраа бол тун жигдхэн тоглолтыг үзүүлж буй Хорватын баг. Модрич, Ракитич нарын европын шилдэг багуудад тоглодог ур чадвар өндөр бүхий залуусаас бүрдсэн хүчирхэг баг Оросын багийн эсрэг зогсох болно. Зогсоо зайгүй довтлох нь ойлгомжтой. Оросууд сөрөг довтолгоонд л найдах болно. Аз түшиж Хорватыг "унагавал" Английг сөхрүүлчих боломж Оросын багт бий гэдэгт Оросын Хөлбөмбөгийн Холбооны удирдлага итгэлтэй байна. - Хорваттай хийх тоглолт бол Оросын багийн хувьд хамгийн хариуцлагатай, үнэ цэнтэй тоглолт байх болно. Энэ тоглолт бидний сүүлчийн тоглолт ч байх магадлалтай. Энэ бол бидний хувьд финалын тоглолт. Тиймээс бид бүхнээ зориулах болно гэж Черчесов хэлэв.

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?