ХОВД АЙМГИЙН 7 СУМ МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ЗӨӨВРИЙН ХАШААТАЙ БОЛЛОО

2018-06-20  



Мерси Кор нь багийн түвшний цаг агаарын мэдээллийг түгээж, орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS2)” төслийг 11 аймагт хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад мал эмнэлгийн үйлчилгээнд ашиглах зөөврийн хашаа (аймаг тус бүрт 7 хашаа) нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулсан бөгөөд Ховд аймгийн Хан Жаргалант Ховд хоршоо, Энх Куб ХХК хамтран Ховд аймгийн 7 сумын хашааг хийж гүйцэтгэн, хүлээлгөн өглөө. 

Зөөврийн хашааг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Мерси Кор Монгол ОУБ-ын санхүүгийн захирал Б.Оюундэлгэр, Гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөрийн менежер Б.Энхтуяа, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт болон төслийн зорилтот 7 сумын Засаг даргын Тамгын Газрын дарга нар, сумдын Мал эмнэлэг үржлийн албаны дарга, эмч мэргэжилтнүүд оролцов.

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?