ЗААМАРЧУУД УУРХАЙН КАРЬЕРИЙН ИРМЭГ ДЭЭР МАЙХАН БАРЬЖ СУУЛТ ХИЙЖ БАЙНА

2018-06-21  

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн газар нутгийн 90 хувьд уул уурхайн олборлолт хийгдсэн байдаг. Гэтэл эрүүл  үлдсэн Туул голын эрэг дагуух 2300 орчим га газрыг нь "Эко алтан заамар" хэмээх компани алтны олборлолт хийж ийнхүү иргэд гишгэх газаргүй болоод байгаа юм.

Хайлааст багийн иргэд уг уурхайг эсэргүүцэж нэг удаа жагссан байдаг. Харин та бүхний харж байгаа дүр зураг бол  нутгийн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн болоод байгаа байдал юм. Иргэд уурхайн үйл ажиллагааг харахаар ирсэн боловч нэвтрүүлэхгүй хориод байсан юм. Тэгвэл тэд 6 сарын 19-нд уурхайд нэвтэрч, төлөөний хүмүүсээ уурхайн удирдлагуудтай уулзуулсан байна. Тэгсэн ч ойлголцолд хүрээгүй тул  өчигдөр ахин жагсаж уурхайн хашааг дотогш хумьж, ухсан карьер хүртэл нь тулгасан бөгөөд тэд карьерийнх нь ирмэг дээр майхан барьж, жагсаж эхэлжээ. Ийнхүү тэднийг гурав дахь удаагаа жагсахад мэргэжлийн хяналтын хүмүүс ирсэн юм. Төв аймгийн Мэргэжлийн хяналтынхан хяналт шалгалт хийж, уурхайн үйл ажиллагааг 5-10 хоног зогсоохоор болсон байна. Иргэд лицензийг цуцалтал тэмцэнэ гэдгээ хэллээ. 

            Иргэд уурхайн карьерт тулж майхан барьж тэмцэж буй байдал 

            Иргэд уурхайн хашаанд нэвтрэн хамгаалагчдад хоригдсон байдал

“Эко алтан заамар” гэх тус компани шороо угаасан шлам буюу бохироо шууд туул голруу цутгаж байгаа нь энэ

    Уг газар нь Туулын эрэг дагуух зүлэг, бургасаар хүрээлсэн 5км орчим урттай хөндий байсан юм

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ыы:манайхан бас нэгдэж чаддаг л юм байна ш дээ, сайн байна 2018-06-21
zaamar:odoo mergejliin hynalt deree l balarc****gui bol shiidegdene 2018-06-21
Заамар:Эко Заамар ч гэх шиг. Заамарт байгаа бүх ухсан нүхийг эднээр булуулж, нутгийнханд нөхөн төлбөр гаргуулах хэрэгтэй. Хэдэн мянган жил хүн хүргэхгүй хамгаалж ирсэн Заамар нутгийнхан яагаад ийм дорд үзэгдэж байх ёстой гэж. 2018-06-21
эко **** идээсэ:энэ кампаан арай л даварцан ****кууд ямар эх газар ухаснаа, ямар олн хүниыг нутаггү болгосноо мэдэдгүй хар ****нууд. хүний үрэгүй амьтад 2018-06-21
ббб:Бүгдийг нь хаалгах хүртэл тэмцэх хэрэгтэй Manage 2018-06-21
orchin:yamar saihan nutag ve 2018-06-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?