ХОРТОЙ ТАРВАС МОНГОЛЫН ХИЛЭЭР ОРЖ ИРСЭН ҮҮ ?

2018-06-21  

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, олон нийтийн цахим сүлжээнд иргэд олноор мэдээ, мэдээллээ солилцох болсон энэ үед нийгмийг цочроосон, айдас хүйдэс автуулсэн, төөрөгдүүлсэн мэдээллүүд ихээр агарх болсон. Хоёр хоногийн өмнөөс БНХАУ-д 10 гаруй хүн хортой тарвас идэж нас барсан тул тарвас авч идэхгүй байхыг зөвлөе гэсэн утга бүхий мэдээлэл цацагдаж, олон нийт хоёр хуваагдаад байна.

Энэхүү мэдээлэл нь өнгөрсөн жил мөн цацагдаж байсан бөгөөд бид Замын-Үүд сумын байцаагч н.Уранбаяраас тодрууллаа. "Тэрээр уг мэдээлэл нь худал бөгөөд, өнгөрсөн жилийн мэдээлэл ахин цацагдсан талаар хэллээ. Мөн одоогоор хил гаалийн хяналт шалгалтын хүрээнд хортой тарвас илрээгүй байна" гэлээ.

Манайх БНХАУ болон Солонгос гэсэн 2 улсаас тарвас импортлодог юм.  

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?