20 ЖИЛИЙНХЭЭ ОЙГООР ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИДДОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛДЭГ КОМПАНИ...

2018-06-21  

Шилдэг хөгжмийн бүтээл шалгаруулах "Морин хуур "наадам 35 удаа зохиогдоход 5 удаагийн тэргүүн байрыг Хөвсгөл нутгаас төрөн гарсан хөгжмийн зохиолчид авч байжээ. Энэ бол Хөвсгөлчүүд хөгжмийн зохиолчидтой, хөгжмийн зохиолчид нь ямархан чансаатай болохыг харж болох үзүүлэлт юм.  

Тэгвэл Хөвсгөл аймгийн "Алтандуулга" компани 20 жилийнхээ ойг тохиолдуулан нутгаасаа төрөн гарсан алдарт хөгжмийн зохиолчдод хүндэтгэл үзүүлэх цэнгүүнийг зохион байгууллаа.

Уг цэнгүүнд Хөвсгөл аймгийн харъяат, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, УГЗ, хөгжмийн зохиолч Т.Насанбуян, УГЗ, хөмжгийн зохиолч С.Дашням, УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од,  Ж.Жаргалсайхан, Цэн.Эрдэнэбат, О.Эрдэнэбат нарын 17 хөгжмийн зохиолчийн бүтээл нэгэн тайзнаа эгшиглэсэн юм.

Цэнгүүний эхний хэсэгт, Хөгжмийн зохиолчид өөрсдөө төгөлдөр хуураа тоглож дуучинтайгаа хамтран уран бүтээлээ толилуулсан бол

2-р хэсэгт, хөгжмийн зохиолчдын нэг нэг алдартай бүтээлд Морин хуурын чуулгын уран бүтээлчид  хөгжмийн найруулга хийн СТА, удирдаач Д.Түвшинсайхны удирдлага дор олны сонорт хүргэсэн юм.

УГЗ, Хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайханы “Гэнэн сэтгэл” киноны дуу...Морин хуурын чуулга

Морин хуурын чуулга хөгжмийн зохиолч П.Хаянхярваагийн “Цэргийн нөхөр цэрэнтэйгээ” дуунд, Т.Насанбуянгийн “Орь залуу нас”, Ж.Жаргалсайханы “Гэнэн сэтгэл”, Т.Сэр-Одын “Зөвхөн яамдаа”, О.Эрдэнэбатын “Нүдэнгоо” зэрэг дуунуудад хөгжмийн найруулага хийсэн нь олны таашаалд ихээхэн нийцэж, сэтгэлийг нь хөдөлгөсөн юм.

Мөн та бидний сонорыг мялааж байдаг "Дэлтэй цэнхэр" дууг Боржигон чуулгын уран бүтээлчид дууллаа.

УГЗ, Хөгжмийн зохиолч С.Дашням "Дэлтэй цэнхэр морь минь" дуу... Боржигон чуулгын уран бүтээлчид

ХӨВСГӨЛЧҮҮД ОЮУНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГААД ТАЛАРХЪЯ!

Энэ үдэш Хөгжмийн зохиолчдын  холбооны тэргүүн Б.Бямбабаяраас талархал ирүүлжээ. Тэрээр “хөгжмийн зохиолчдоо дэмжихгүй, орхигдуулсан энэ цаг үед Хөвсгөлчүүд, тэр дундаа Алтандуулга компани оюуны хөгжлийг дэмжин хөгжмийн зохиолчдод зориулсан цэнгүүн зохион байгуулж байгаа нь урд хожид болж байгаагүй анхдагч үйл явдал болж байгааг цохон тэмдэглээд талархал дэвшүүлжээ”.

Ийнхүү Хөвсгөлийн их тайга, хөлгүй цэнхэр нуурын хөвөөнөөс төрсөн авъяастнуудаа хүндэтгэсэн, тэдний ертөнцийг мэдэрсэн нэгэн үдэш хүн бүхний стэгэлд гэгээ татуулсан нь лавтай.

‘‘Хөгжим бол ёс суртахууны хууль юм. Хөгжим бидэнд сансар ертөнцийн мөн чанар, оюун ухаанд орших далавч, төсөөлөл дунд дахь нислэг, мөн баяр баясал, гуниг гутрал гээд бүх зүйлийг өгдөг’’  Платон

 

 

 

 

 

С.Шүрэнчимэг

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?