ЭМЧ НАР САЙД С.ЧИНЗОРИГИЙГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ БАЙНА

2018-06-21  

Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайд С.Чинзорийг огцрохыг шаардан жагсаал зохион байгууллаа. Учир нь тэд эрүүл мэндийн ажилтнуудын цалин нэмэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзоригийг хууль бусаар саад учруулж байна гэж үзэж байгаа юм.

Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмүүлэх тухай хүсэлт гаргаж ажил хаялтын өмнөх суултыг 9 хоногийн турш хийсэн билээ. Үүний үр дүнд  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй цалин нэмэх тухай тодорхой хэлэлцээрт хүрч 5 сарын 29-ний өдөр “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээр”-ийг байгуулсан юм.  

Ингээд, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэлэлцээрийг бүртгүүлэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн ч татгалзсан хариу өгчээ. Гэвч энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа юм.

Тэд ХНХ-ын сайд С.Чинзориг “2018 оны төвийн тухай хууль эрүүл мэндийн ажилчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр тусгагдаагүй байна” гэсэн шалтгаанаар хэлэлцээрийг бүртгээгүй нь ЭМЯ-ны хэрэгжүүлэх боломжтой  гэж үзсэн хэлэлцээрт хууль бусаар саад учруулж байгаа явдал гэж үзжээ.

Тиймдээ ч өнөөдөр түүнийг огцрохыг шаардаж ийнхүү жагсч байна. Мөн Эрүүл мэндийн салбарын 48 мянга гаруй ажилтны төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд Эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж дахин жагсаал хийлээ.

 

 

 

Н.САРУУЛТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: Чинзориг огцорхоор манай улсад мөнгөн бороо цутгах юмуу бид өөрсдийн мэдлэг чадвараа , харьцаа ханд****а дүгнээд үздээ бичсэн жорийг нь хэнч уншиж чадахгүй өөрөө ч бараг мэдэхгүй тавьсан онош чинь гадагшаа дандаа зөрдөг гээд юм юм бийдээ цөөн сайн эмч нар байгааг мартах ёсгүй магтах ёстой 2018-06-21
зочин: эхний зураг барьсан нөхөдүүд хаанахын эмч нар вэ төлбөртэй жагсагчид биш үү 2018-06-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?