МАРГААШ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВНА

2018-06-22  

Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил батлагдсан хуваарийн дагуу цаг хугацаандаа бүрэн хэрэгжиж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуульд хэрэглэх  саналын хуудас, техник хэрэгслийг  хуульд заасан хугацаанд нь санал авах байранд хүргүүлж дууслаа.

Хуульд заасны дагуу  санал авах өдрийн өмнөх өдөр буюу маргааш 09.00-20.00 цагийн хооронд  сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.

 Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч   болон дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд, санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нар саналаа өгөх юм.

Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө  буюу маргааш  00.00 цагаас өмнө зогсооно.

 Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн 4 суманд болно. Сонгуульд оролцохоор 3 нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж өрсөлдөж байна гэж  СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?