ОРОСЫН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СОНГУУЛЬ АЖИГЛАХААР ИРЭВ

2018-06-22  

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороны дарга Ч.Содномцэрэн  Оросын Холбооны Улсын Сонгуулийн Төв Комиссын гишүүн С.М.Шапиев тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчид Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны урилгаар манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн бөгөөд энэ хүрээнд зургадугаар сарын 24-ний өдөр болох Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг ажиглах гэж байна.

Уулзалтын үеэр ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын гишүүн С.М.Шапиев  Монгол Улсад сонгууль ажиглахаар анх удаа ирж байна гэдгээ хэллээ. Тэрээр, Монгол Улсад сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж  буйг  туршлагыг сонирхож байна гээд Оросын сонгуулийн байгууллага энэ туршлагыг нэвтрүүлэхийг эрмэлзэж байна гэдгээ илэрхийллээ. Мөн монголын сонгуулийн байгууллага санал тоолох төхөөрөмжийг ашиглахын зэрэгцээ санал хураалт дууссаны дараа гараар тооллого явуулж байгаа  нь сонгогчдын итгэлийг төрүүлж байгаа сайн туршлага юм гэдгийг онцоллоо.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, энэ онд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах явцад авууштай сайн туршлага олон байсныг тэмдэглээд  сонгуулийг ямар ч зөрчил будлиангүй зохион байгуулсан, өөрийн автоматжуулсан системийг нэвтрүүлэн санал хураалтын дүнг  бүсчлэн субьект бүрээр цэгцтэй  шуурхай харуулсан, ажиглалт хийсэн сонгуулийн хэсэг дээр санал хураалтыг сайн зохион байгуулсан зэргийг цохон хэллээ.

 

 

2018 оны 6 дугаар сарын 22

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?