Өгөөдэй хааны мэндэлсний 830 жилийн ой 2016 онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын зоос судлалын холбооны хүсэлтийн дагуу Монголбанк 2500 ширхэг “Өгөөдэй хаан” нэртэй мөнгөн зоосыг захиалгаар цутгуулжээ. Зоосыг Монголбанкны гэрээт зоос цутгагч “Койн Инвест Траст” компани цутгасан байна. "Өгөөдэй" мөнгөн зоос нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 925 сорьцтой, өнгөт зурагтай зоос бөгөөд 125,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ.
А. САЯН