МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭГЧДИЙН 58% НЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ

2018-06-26  

Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Гэвч залуу хойч үеийн ирээдүйд заналхийлж буй хар тамхины эрэлт өдрөөс өдөрт ихсэж байна.

Манай улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын

40,9% нь эрхэлсэн тодорхой ажилгүй,

76,3% нь 18-35 насныхан байдаг. Энэ дундаа 19-25 насныхан хар тамхийг түлхүү хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2012 онд мансууруулах бодис хэрэглэдэг 19-62 насны 100 хүний дунд судалгаа хийхэд 58% нь төрийн албан хаагч, хувиараа ажил эрхэлдэг хүмүүс 35% байсан бол 7% нь оюутан залуус байжээ.

МОНГОЛД 5000-7000 ХҮН ХАР ТАМХИ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ

Эдгээрээс нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг 66%, 2-3 төрлийн 26%, 8% нь 4-өөс дээш төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин өнөөдөр Монголд 5000-7000 хүн хар тамхи тогтмол хэрэглэж байна.

2013 онд 150 оюутан, сурагчдын дунд мансууруулах бодисийн хэрэглээ, 2016 онд түүний тархалтын талаар 465 хүүхдээс судалгаа авчээ. ДЭМБ-аас зөвлөж буй ASSIST (Архи, тамхи, мансууруулах сэтгэл идэвхит хэрэглэгчдыг тандан судлах арга)-аар судалгаа хийхэд:

  • Архинд донтогсод 2013 онд 78,3% байсан бол 2016 онд 78%.
  • Тамхинд донтогсод 68,7% байсан бол 59,4%
  • Тайвшруулах эм, тарианд 8% байсан бол 5% болсон гэх тоо гарчээ.

Судалгааны үр дүнд архи, тамхины хэрэглээ харьцангуй буурах хандлага ажиглагдсан боловч кокайн, хий юм үзэгдүүлэгч бодис гэх шинэ хар тамхи хэрэглэдэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Залуусын дийлэнхи нь мансууруулах бодисын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг ч хор хөнөөлийн талаар төдийлөн мэддэггүй аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаар зогсохгүй боловсролын байгууллага мансууруулах бодисын хор хөнөөл, үр дагаварын тухай залуу үед сурган таниулах шаардлагатай байгааг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа онцоллоо.

МАНСУУРУУЛАХ БОДИС ХҮНИЙ ТӨВ МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООГ ГЭМТЭЭДЭГ

Мансууруулах бодис хэрэглэн хүндэрсэн тохиолдолд хүний төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж сэтгэн бодох явцыг удаашруулан уур уцаартай болгодог. Цаашлаад өөрийн мэдэлгүй харгис үйлдлүүд хийж эхэлдэг байна. Мөн мансууруулах бодис нэг удаа хэрглэхэд л тухайн бодисонд донтох үйл явц явагдаж эхэлдэг байна. Нэгэнт донтсон хүнийг эмчилэхэд төвөгтэй бөгөөд дор хаяж 3-5 жил эмчийн хяналтанд байх шаардлагатай. Мөн энэ төрлийн донтох өвчин бүрэн эдгэрдэггүй юм!!!

 

 

Н.САРУУЛТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?