УЛААНБААТАР ХОТЫН 68 ЭМНЭЛЭГ, ОРОН НУТГИЙН 17 АЙМГИЙН ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД АЖИЛ ХАЯЛТАНД НЭГДЭНЭ

2018-06-27  
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд Төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байгаа учраас тэд хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна

Улаанбаатар хотын 68 эмнэлэг, орон нутгийн 17 аймгийн  эмнэлгийн ажилчид АЖИЛ ХАЯЛТАНД нэгдэнэ Arslan.mn

“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэмлэмж тогтоохыг шаардсан” эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд тэмцэл хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн тулд салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах Түр хороодоос 06 дугаар сарын 26-ны 17.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 66 эмнэлэг, орон нутгийн 16 аймаг бүх ажилчид хурлаа хийж, хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины улсын гуравдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв,  “Өргөө” амаржих газар, “Хүрээ” амаржих газар, “Амгалан” амаржих газар, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Багануур, Налайх  дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндсэний төв, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Хүүхдийн төв сувилал, Түргэн тусламжийн төв, Уламжлалт анагаах ухаан техологийн хүрээлэнгийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Эмгэг судлалын үндэсний төв, Геронтологийн төв, Нийслэлийн 41 өрхийн эрүүл мэндийн төв нийт 68 эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгаас Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Говь-Алтай аймгууд болон Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Архангай аймгийн Өгийнуур зэрэг сумын эрүүл мэндийн төвүүд нийт 17 аймаг, 3 сум ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргаад байна.

Ажил хаялтанд нэгдэх эмнэлгүүд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа ба  өрх, сум, багт хүрээгээ тэлж байна.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо

Улаанбаатар хотын 68 эмнэлэг, орон нутгийн 17 аймгийн  эмнэлгийн ажилчид АЖИЛ ХАЯЛТАНД нэгдэнэ Arslan.mnУлаанбаатар хотын 68 эмнэлэг, орон нутгийн 17 аймгийн  эмнэлгийн ажилчид АЖИЛ ХАЯЛТАНД нэгдэнэ Arslan.mnУлаанбаатар хотын 68 эмнэлэг, орон нутгийн 17 аймгийн  эмнэлгийн ажилчид АЖИЛ ХАЯЛТАНД нэгдэнэ Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?