УХААЛАГ АЯЛАГЧИЙН 21 ЗӨВ СОНГОЛТ

2018-06-29  

Хэрэв та хаа нэгтээ аялалд гарах гэж байгаа бол гутлын мөрнөөс өөр ул мөргүй аялж хэвшээрэй. Мөн ухаалаг аялагч байж дараах 21 дүрмийг мөрдөөрэй!

1. Нутгийн ёс заншил, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандана

2. Хүний эрхийг дээдэлнэ

3. Тусгай хамгаалалттай газарт аялах, амрах, түр ажиллах үедээ Тусгай хамгаалалтай газрын хууль, дүрэм, журма, дэглэмийг чанд даган мөрдөнө

4. Түүх соёлын дурсгалыг хөндөхгүй, гэмтээхгүй

5. Үдшийн 23:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд чанга дуу чимээ гаргахгүй. /машины дуут дохио, хөгжим хэрэгсэл гэх мэт/

6. Ховор ан амьтныг агнахгүй, шувуу амьтныг зохисгүй зүйлээр хооллохгүй

7. Гол горхи нуурын усыг бохирдуулахгүй, ургамал хөрс агаар, биологийн төрөл зүйлийг гэмтээхгүй

8. Зөвшөөрөгдөөгүй газарт ил гал түлэхгүй

9. Спорт загасчлал эко сонголт /цахилгаан хэрэгсэл, зөвшөөрөгдөөгүй хэрэгслээр, үржлийн үед агнахгүй/

10. Төрөл бүрийн авто тээврийн хэрэгслээр замгүй газар мөр гаргаж хөрс, ургамалд сөрөг нөлөө үзүүлэхгүй

11. Хог хаягдлаа ангилан ялгаж, зориулалтын уут саванд цуглуулж тусгай хамгаалалттай газар нутгийн нэвтрэх цэгт эсвэл тухайн буудалласан газрын зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна

12.Нутгийн иргэдийн хог хаягдлын бүлгийн үйл ажиллагааг дэмжиж, үзүүлж байгаа үйлчилгээг  авна

13. Зөвхөн тогтоосон маршрутын дагуу аялал, арга хэмжээг зохион байгуулна

14. Нуур, мөрөн, гол усанд машин, эд зүйлсээ угаахгүй

15. Авто машины цонхоо хог хаяхгүй

16. Ил задгай бие засахгүй, байгаль орчныг бохирдуулахгүй

17. Нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, сурталчлах зэргээр дэмжих

18. Зөвшөөрөгдсөн отоглох цэг, жуулчны баазад байрлана

19. Нуурын усанд зөвхөн зөвшөөрөгдсөн газар, зориулалтын хувцастай сэлнэ

20. Аюулгүй ажиллагааны усан онгоц, завь, усны мотоциклиор үйлчлүүлэхгүй

21. Буруу үйлдэл хийж буй бусад аялагч нарт зүй ёсны шаардлага тавина

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?