“ХЯТАД ЛУУ” РЕСТОРАНД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТ ОРУУЛЪЯ

2018-07-05  

“Хятад луу” ресторанд мэргэжлийн хяналтын шалгалт оруулъя Arslan.mn

Хятад элчингийн замын эсрэг талд байрлах “Хятад луу” ресторан нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол, хүнсээр үйлчилж буй талаар удаа дараа гомдлууд гарсаар байна. Уг газар үйлчлүүлэгчдээ үл тоон удаан хадгалсан түүхий эдээ олон төрлийн амтлагчаар амт үнэр, өнгө оруулан үйлчилсээр байгаа тухай гомдол өдөр бүр гарч байгаа. Уг нь тус газарт үйлчлүүлсэн  үйлчлүүлэгчдээс удаа дараа  гомдол гаргасан боловч рестораны захирал нь гэх  н.Ганзориг нь гомдол гаргасан иргэдийг  хэл амаар доромжилсон гэнэ.  Хятад тогоочтой гэх уг ресторанаар манай улсад ажиллаж амьдарч буй БНХАУ-ын иргэд үйлчлүүлдэг байсан бол үйлчилгээ, чанарт нь урам нь хугарч хөл татраад байгаа гэх мэдээлэл байна.

Тус рестораны хувьд 2011 онд хоолноос нь удаа дараа жоом гарсан гэж үйл ажиллагаагаа хүртэл хаалгаад байсан юм. Гэвч тус рестораны удирдлага дээгүүр доогуур гүйж байгаад буцаагаад үйл ажиллагаа сэргээлгэсэн аж. Гэтэл үйл ажиллагаа сэргээсэн ч эрүүл ахуй, чанарын шаардлага хангахгүй үйлчилгээгээ өнөөдрийг хүртэл үзүүлсээр байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд нь анхаарлаа хандуулах цаг хэдий болжээ.

Удахгүй болох баяр наадмын өдрүүдэд иргэд та бүхнийг аливаа хоолны хордлого авахаас урьдчилан сэргийлж “Хятал луу” шиг чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг ресторанаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сараа:Иргэд өөрсдөөн орохгүй л байгаач.Дэмий гуншигнаад яах юм. 2018-07-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?