Улсын наадам бол хүчит бөхийн барилдаан гээд хэлчихэд буруудахгүй. Цэнгэлдэх хүрээлэнд намайг харах гэж ирдэг юм гэх хатуухан үнэнийг дархан аварга Ж.Мөнхбат цаг хатуу байх үед сайд дарга нарт хэлж байсан гэдэг. Маргааш аварга, арслангууд ам угтуулаа авцгаана. Монголын их цэнгэл наадам эхэлнэ.
Хүчтэнүүдийн бүртгэл өнөөдөр өндөрлөнө. Бөхчүүдийн талцсан маргаанаас үүдэж, Бөхийн өргөөнд бөхчүүдийг бүртгэдэг уламжлал алдагдсан. Спортын ордонд бүртгэж байна. Эхний өдрийн мэдээллээр улсын аварга Эрхэмбаяр, өнгөрсөн оны түрүү бөх Содномдорж нарын 200 гаруй хүчтэнүүд бүртгүүлсэн байна. Өнөөдөр 21 цагаар бөхчүүдийн бүртгэлийг таслах юм байна.
Ц.ХИШГЭЭ