ХЯЗААЛАН НАСАНД ДОРНОД АЙМГИЙН УЯАЧ Х.БОЛОРЧУЛУУНЫ ЗЭЭРД ҮРЭЭ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-07-10  

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр нааадмын хурдан морины хязаалан насны уралдаанаар эхэллээ. Хязаалан насны уралдаан  өглөөний 09:30 цагаас гарааны зурхайгаас хөдөлж 11:00 цагт бариаллаа. Хязаалан насны морьдын уралдаанд нийт 345 үрээ бүртгүүлснээс үүлдэрлэг байдал болон шүдлэгээр тэнцээгүй 79 үрээг хасч 266 үрээ шандас сорилоо.  18 км замд уралдсан хязаалан насыг Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат уяач, УИХ-ын гишүүн асан Х.Болорчулууны зээрд үрээ өнгөлж, Булган аймгийн гурванбулаг сумын харьяат, тод манлай уяач Дамбын Хишигжаргалын зээрд үрээ аман хүзүүдлээ. 

Харин айргийн 3-т, Говь-Алтай аймгийн Цогт сумын уяач З.Шижирбатын бор үрээ хурдалж, Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ,  Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын халтар үрээ тус тус айргийн 4, 5-аар хурдалллаа.  

Тод манлай уяач Д.Хишигжаргал улсын баяр наадамд 3 удаа хязаалан айрагдуулжээ. 

 

 

 

Б.ХУЛАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?