Л.ПҮРЭВЖАВ ХАРЦАГА ЗАЛУУ БӨХ РҮҮ ХУТГА МЭС ГАРГАН ДАЙРЧ, ТАНХАЙРЧЭЭ

2018-07-10  

Жудагтай, дэг жаягтай байхыг үлгэрлэх учиртай улсын том цолтой Монгол бөхчүүдийн ёс зүйгүй авир дэнджээ. Тэд хүндлэл даахаа больжээ. Бөхийн өргөөг тойрсон хэрүүл маргааныг орхиё. Бөхийн ёс жудгаа алдсан тод томруун жишээг Дундговь аймгаас төрсөн хамгийн өндөр цолтой бөх Л.Пүрэвжав харцага энэ наадмын өдрүүдэд үзүүлсэн байна.

Тэр архи ууж, хутга мэс гарган залуу бөхийг ална тална гэж танхайрсан тухай "Ард түмний хяналт"-д иргэд хандлаа. Дундговийн наадмын өмнөх 7-р сарын 9-ний өдөр тэрээр ийнхүү танхайран аймгийн начин цолтой залуу бөхийг  архиар шахсан байна.

Учир юу болсныг тодруулбал: Маргааш нь барилдахаар бэлтгэлээ базаасан бөхчүүд дээр ирсэн харцага Л.Пүрэвжав аймгийн начин О-г архиар шахахад залуу бөх: "-Маргааш наадамд зодоглоно. Архи уухгүй" хэмээн татгалзжээ. Харцага өөрийгөө хүндэлсэнгүй гэж үзэн аягатай архийг нүүр лүү нь цацаж, улмаар түрийнээсээ хутга гаргаж ирэн давшилсан ажээ.

Харин азаар Улсын начин Б.Чинзориг овсгоо самбаа гарган тогтоож барьж аваагүй бол хүн амины хэрэг гарах байсан тухай эх сурвалж бидэнд мэдээллээ. Б.Чинзориг начин: "Пүрэвжав аа, чи юу хийж байнаа аа?" хэмээн түүнийг өрөөнөөс түрэн гаргаж, Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгснөөр цагдаагийн бие бүрэлдэхүүн харцагыг авч одсон байна. Энэ бүхнийг тус буудлын өрөөнд тухайн мөчид хамтдаа байсан бөхчүүд гэрчилнэ гэж нутгийн иргэн утсаар мэдээллээ.

Хачирхалтай нь асуудал үүгээр дууссангүй. Тун удалгүй Л.Пүрэвжав харцага буудлаар дахин эргэлдэж, хутга шөвөг гарган, нөгөө залуу бөхийг эрж хайжээ. Хутга барин танхайрах халамцуу хүнийг яагаад суллаж байгаа юм бэ? гэсэн асуултанд, "- Б.Чинзориг начин явуулчих гэсэн юм". - Хутгыг нь хураасан уу? гэвэл " - Хутга гэх юм байгаагүй. Хумсны хутганы төдий юм машинд нь байсан" гэж цагдаагийн ажилтан хариулсан аж. Буудлынхан аргаа барж, Цагдаагийн хэлтсийн даргад дахин хандаж байж, танхай Л.Пүрэвжав харцагыг саатуулуулжээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
баатар:Бодлоготойгоор архиар шахжээ. 2018-07-11
Зоригоо:Бэлтгэлийг алдуулдаг юм ингэж, 2018-07-11
Мэндээ:Тэр залууу бөх сайн байна 2018-07-11
Ганаа:Наадмын найраа аймаг, суманд хүрсэн. Пүрэвжав ийм л зорилготой. 2018-07-11
Цэцэгээ:Сайхан бөх, ингэж явлаа гэж дуулдаагүй дээ. Гэхдээ найраанд оролцдог сураг гарсан 2018-07-11
ДЭЛГЭРСАЙХАН:Сайхан саванд муухай зүйл хийсэн ч нэмэргүй Үхсэнээ хийж МАН -г дэмжээд байгаа юм бэ Үхсэн ингэнээс ботго гарахгүй 2018-07-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?