“ТӨРИЙНХӨӨ НААДАМД МОРЬ АЙРАГДУУЛНА ГЭДЭГ БЭЛГЭШЭЭЛТЭЙ ЮМ”

2018-07-11  

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадам төрийн ёс, түмний бахдал дор өргөн сайхан болж байна. Хүй мандлын ногоон дэнжид өглөө эрт азарганы уралдаан болсон бол үдээс хойш их насны морьд гарааны зурхайгаас эргэсэн юм.

Өнөө жил газрын гарц сайн, бороо хур ихтэй байгаа учраас адуу давхил сайтай байна гэж наадамчин олон ярьж байлаа. Энэ жил их насны уралдаанд 300 гаруй алтан тууртан тоосоо өргөснөөс Багахангай дүүргийн уяач Г.Буянтогтохын зээрд морь түрүүлж, үзсэн олныг өндөлзүүлэн баясгалаа. Харин аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат тод манлай уяач Ц.Батсайханы хээр морь, гуравт Дундговь аймгийн Хулд сумын уяач Баярсайханы Дагва-Очирын хул халзан морь дахиж орж ирсэн юм. Дөрөвт Завхан аймгийн харьяат Д.Баяраагийн хүрэн морь давхиж, тод манлай уяач Д.Ганбаатарын хул морь айрагдлаа. Тод манлай уяач, “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар морио айрагдсаны дараа “Төрийн наадамдаа их насны морь айрагдуулна гэдэг бол их сайхан бэлгэшээлтэй юм” гэж онцолж байлаа.

Бороо хуртай өдрүүд үргэлжилж байгаа учраас Хүй долоон худагт бөртийх ч тоосгүй байсан нь уяачид болоод унаач хүүхдүүдэд амар байлаа. Наадамчин олон ч тэнгэр хангай сайхан байна, бороо шиврээд шороо тоосгүй наадмаа үзэхэд сайхан юм гэцгээх.  

“Төрийн наадмын хурдан морины уралдааныг зурхайн дэргэдээс нь үзэхэд хэний ч самсаа шархирч, сэтгэл үнэхээр их хөдөлдөг юм байна. Энэ жил морь дагах машин ч цөөрч, зохион байгуулалт нь сайжраад сайхан болж. Төрийнхөө наадмыг үзэхээр хэд хоногийн өмнө хотод ирсэн. Наадам сайхан болж байна” гэж Архангайгаас ирсэн А.Цогт гуай хэлж байв.

Хэдийгээр их насны уралдаан хэл амгүй болсон ч гурван ч морь барианд орж ирээд бахардаж үхсэн нь харамсалтай байв. Наадамчин олон “Амьтан зовоогоод” гэж зарим уяачдыг шүүмжлээд авсан юм.

Ингээд аман хүзүүнд давхисан Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат тод манлай уяач Ц.Батсайханы хээр морийг сойж, уяа юуг нь тааруулсан залуугийн яриаг дор хүргэе.  

 

 

 

 

Ц.ЖАРГАЛ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?