Хан-Уул дүүрэгт амьтдын баримал бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгийг наадмын өмнөхөн нээж, хүүхэд багачууд наадах нэг ч гэсэн цэвэрхэн тохитой газартай боллоо гэж иргэд ярьж байсан. Гэтэл ердөө арав гаруйхан хоногийн дараа амьтдын баримлуудыг эвдэлж хэмхэлсэн байх юм. Иргэдийн ярьж буйгаар цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ тоглуулахаар ирсэн эцэг эхчүүд хүүхдээ хашаа давуулж, амьтдын толгой дээр суулгаж хугалж, эвдэлсэн гэнэ.
Уг цэцэрлэгийг тохижуулахад 49 сая төгрөг зарцуулсан байна. 2.2 га талбайд 41 төрлийн амьтны дүрийг бүтээсэн ч ийн сүйджээ.
Ц.ЖАРГАЛ