ПҮРЭВЭЭГИЙН ӨСӨХБААТАР АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО

2018-07-16  

Ардын хувсгалын 97 жилийн ой Завхан аймгийн баяр наадам болж өндөрлөлөө. Баяр наадмын бөхийн барилдаанд улсын харцага М.Дармаабазар, улсын өсөх идэр начин Ж.Оргил, улсын начин Г.Бат-Амгалан, У.Балжинням, Б.Бадамдорж, аймгийн хурц арслан Д.Чинзориг, Т.Баттөмөр, нарын тэргүүтэй 256 бөх зодоглосон юм.

Бөхийн барилдаанд Завхан аймгийн Ургамал сумын харьяат ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Говь хангай мебел" ХХК, "Завхан" дэвжээний бөх бөхийн чөлөөт барилдааны  олон улсын хэмжээний мастер  аймгийн заан Өсөхбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цолонд хүрлээ.  Яруу сумын харьяат бөхийн чөлөөт барилдааны үндэсний шигшээ багийн гишүүн,  аймгийн заан Д.Мөнхтөрийн хүү, аймгийн харцага Лхагвагэрэл үзүүрлэж, аймгийн заан боллоо.

Их шөвөгт Цэцэн-Уул сумын харьяат "Хүч" спорт хороо, "Жем интернэйшнл" ХХК, "Завхан" дэвжээний бөх аймгийн хурц арслан В.Данхарын зээ хүү, аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, Отгон сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 150-р анги, "Даян" дэвжээний бөх улсын харцага Т.Бэгзсүрэнгийн төрсөн дүү, цэргийн харцага Дүгэрдорж нар шалгарчээ.  Бөхийн барилдааны дунд шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат "Завхан" дэвжээний бөх аймгийн нэмэх начин Мөнхцэнгэлийн Амарсанаа, Нөмрөг сумын харьяат "Завхан" дэвжээний бөх сумын заан Тогтохын Хайдавдорж, Шилүүстэй сумын харьяат "Даян" дэвжээний бөх, аймгийн начин Д.Батхүрэлийн төрсөн дүү, сумын заан Батбаатар, 
Их-Уул сумын харьяат "Даян" дэвжээний бөх, сумын заан Санжсүрэнгийн Амарсанаа нар шалгарч М.Амарсанаа цолоо хоёр дахь удаагаа баталж, Т.Хайдавдорж, Д.Батбаатар, С.Амарсанаа нар аймгийн начин цолонд хүрлээ.

Тавын даваа

1. У.х М.Дармаабазар- с.з Т.ХАЙДАВДОРЖ
2. У.ө.и.н Ж.Оргил- с.з С.АМАРСАНАА
3. У.н У.Балжинням- с.з Д.БАТБААТАР
4. А.з П.ӨСӨХБААТАР- с.з Э.Мөнхтөр
5. А.х Ш.ЧИНТУЛГА- а.н Э.Доржсүрэн
6. Ц.х Т.ДҮГЭРДОРЖ- а.н С.Доёддорж
7. А.х М.ЛХАГВАГЭРЭЛ- с.з Х.Болдбаатар
8. А.ө.н Б.Даваадорж- а.н.н М.АМАРСАНАА тунав

Зургаагийн даваа

1. А.з П.ӨСӨХБААТАР- с.з С.Амарсанаа
2. А.х Ш.ЧИНТУЛГА- с.з Т.Хайдавдорж
3. Ц.х Т.ДҮГЭРДОРЖ- с.з Д.Батбаатар
4. А.х М.ЛХАГВАГЭРЭЛ- а.н.н М.Амарсанаа т

Долоогийн даваа

1. А.з П.ӨСӨХБААТАР- ц.х Т.Дүгэрдорж
2. А.х Ш.Чинтулга- а.х М.ЛХАГВАГЭРЭЛ тунав

Наймын даваа

1. А.з П.ӨСӨХБААТАР- а.х М.Лхагвагэрэл

 

 

Д.НЯМАА

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?