Л.ГАНСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗАХИА БИЧЖЭЭ

2016-04-04  

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбумыг шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон Л.Гансүхийн хэргийг Улсын Дээд шүүх авч хэлэлцээд Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл Л.Гансүх хорихоос өмгөөлөгчөөрөө дамжуулан ерөнхийлөгчид захиа бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид

Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн ЗГ-ын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компанийн захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Шинэчлэлийн ЗГ-ыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй харин ч шигшсэн нүүрснүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон. Түүгээр ч зогсохгүй Засгийн Газар 18,6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа ЗГ-аар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа 5 сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдъя. Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа.

Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ ялыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэн Л.Гансүх 2016.03.30
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:айдастай нийгэмд амьдарч байна. Социализмаас ч аймаар 2016-04-04
зочин:heniihen zuw buruug olj harah ch argagui bljdee budg l uuriigu umuurch bhiin shuuhiin shiidwer unen l garaasai bilee 2016-04-04

Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?